
Жавхлант хонгор овоо бол Хөвөөт шар хошууны ард нийтийн шүтээн овоо бөгөөд Хөвөөт шар хошууны 5-р сумын суман овоо юм. Тэр нь Хөвөөт шар хошууны төв хүйсэнд байршиж байгаа бөгөөд Хөвөөт шар хошууны 5-р сум нь Жавхлант хонгор уулын тулах бэлээр тойрон нутаглаж байсан юм. Жавхлант хонгор овоо, Харнууд Харчин овоо, суман хадны овоо зэрэг гурван овоо нийлж, Хөвөөт шар хошууны ард нийтийн шүтээн овоо болоод одоо нэгэнт 90 шахам жил болж байна. Бараг 1935, 1936 оны үеэр гурван овоог нийлүүлж Хөвөөт шарын ард нийтийн шүтээн овоо болгосоноос хойш Жавхлант хонгор овооны баруун талаас түймэр гарч баруун хойноос нь овооны ноён шовхыг тултал нэгэн зурвас ой мод, өвс бэлчээр түймэрт шатагдаж эхлэсэнд ойр хавийн малчид тэр дороо хөдлөлцөн түймэрийг унтрааж, уулыг хамгаалжээ. Үүний дараа Хонгор овоонд түймэр гарлаа гэж сонсоод би Даригангын овооноос хонгор овоог болгоохоор ирлээ гэж нэгэн буга унасан хүн ирсэн гэдэг домог тархан дэлгэрчээ.
1 2 3 4 5 6 7
|