• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-27 13:58:18    
Жавхлант хонгор овоо

Хятадын Олон Улсын Радио

      Жавхлант хонгор уул бол Хөвөөт шар хошууны баруун өмнө захад байж, Жавхлант хонгор овоо нь ноён шовх хонгор уулын ноён оргилд сэхүйн сүндэрлэж, Хөвөөт шар хошууны ард нийтийн өнө үүрдийн шүтээн болсоноор барахгүй, ой шугуй, өвс ургамал, асга хадаар бүрэлдэсэн хол ойрдоо алдартай өнгө үзэмжээр үзэсгэлэн сайхан орон юм. Уулын зүүн баруун суга болон өмнө талын уулан бэлийг дагаж тунгалаг сайхан гол горх горчигнон урсаад уул нь эргэн тойрон 15 их бага ам ба гуу гангаар бүрэлдэн тогтосон юм. Уулын ам бүхэнд өндөр өндөр асга хадууд сэхүйн сүндэрлэн рашаан булаг, гол горх горчигнон мяралзан урсч байдаг. Энэ уул нь асга хадаар бүрэлдэн тогтосон байтал асга хадны ёроолоос доош буувал уулын бэлд нохой шидэх жижиг чулуу ч байдаггүй нь энэ уулын нэгэн хачин онцолог юм. Жавхлант хонгор овооны баруун өмнө нь алиман хөндий гэж баруун урагшаа хандасан нэгэн их хөндий байдаг. Эртдээ энэ аманд арц, алим, хайлс, уляас, уд, хус зэрэг элдэв зүйлийн өвс мод ягцран ургаж байжээ. Ингээд алим, хар үзэм, туур, улаагана, гүйлс зэрэг олон зүйлийн зэрлэг жимс ургаж байсан тул алиман хөндий гэж нэрлэжээ. Энэ амны сэхүйн сүндэрлэсэн хадуудад элдэв сайхан сонин хэлбэр дүрс олон байдаг юм.


1  2  3  4  5  6  7