• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-06 17:35:03    
Өвөр Монголыг дэлхий нийттэй холбосон цэнхэр дэлгэц——Өвөр Монголын Телевизийн монгол хэлний суваг

Хятадын Олон Улсын Радио

Өвөр Монголын Телевизийн том давхар байшин

     Өвөр Монголын Телевизийн монгол хэлний суваг бол Хятад улсын монгол хэлээр телевизийн программ бэлтгэн явуулж бий дотоод гадаадад зориулттай хамгийн том цар хэмжээний цорын ганц бааз юм.

     Өвөр Монголын Телевизийн монгол хэлний нэвтрүүлэг 1976 оны 10-р сарын 2-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн юм. 30 жилийн хөгжлийн түүхэн явцыг өнгөрүүлээд, өнөөдөр гэхэд Өвөр Монголын Телевизийн монгол хэлний суваг нь өдөр бүр "Өвөр Монголын мэдээ", "Төв Телевизийн мэдээ", "Олон улсын 7 хоногийн мэдээний тойм", "Амьдрлын хань", "Тамир", "Солонго", "Нахиа", "TV өртөө", "Гаригийн болзоо", "Чөлөөт-12", "Хүслийн хариу", "Мөнх тулга", "Хорвоо", "Тамир урлагийн ертөнц" зэрэг мэдээ, тусгай программ, утга урлаг, хүүхэлдэйн кино, теле-кино жүжиг зэргээс бүрдсэн 18 цаг 35 минутын нэвтрүүлэг бэлтгэн дамжуулдаг, дотоод гадаадын монголчуудад зориулсан Хятад улсын ерөнхийлсан чанартай теле-суваг болон хөгиж үр нөлөө нь явах тусмаа өргөн тэлж байна. Уг суваг нь одоо Өвөр Монголын Өөртөө Засах Районы бүх нутаг, Шинвжян, Хөх-нуур, Юньнань, Ганьсү, Ляо-нин, Гирин, Хармөрөн зэрэг 8 муж район дахь Монгол үндэстний төвлөрөн суугаа нутгуудыг хамарч байгаа төдийгүй бас Монгол Улс, Ороны Холбооны Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Австралийн Melbourne, Шянган зэрэг улс орон, бүс нутагт дамжуулагдаж, Ази 2-р дагуулаар цацаж бий программ нь бүх Хятад болон Ази, Номхон далайн бүс нутгийн 53 улс орон, газар нутгийг хамарч байна.

1  2