• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-06 17:35:03    
Өвөр Монголыг дэлхий нийттэй холбосон цэнхэр дэлгэц——Өвөр Монголын Телевизийн монгол хэлний суваг

Хятадын Олон Улсын Радио

2006 оны 12-р сарын 3-ны өдөр Төв Телевизийн Медиа болсон төвд Өвөр Монголын Телевизийн монгол хэлний нэвтрүүлэг эхэлсний 30 жилийн ойг тэмдэглэх хурал

     2006 оны 10-р сарын 2-ны өдөр бол Өвөр Монголын Телевизийн монгол нэвтрүүлэг эхэлсний 30 жилийн ой юм. Үүнд зориулан Өвөр Монголын Телевиз 10-р сарын 20-ны өдөр Хөх-хотын Шиньчэн зочид буудалд өргөн их ёслон тэмдэглэх арга хэмжээ зохион явуулсан ба уг тэмдэглэх ажиллагаанд ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Районы Хорооны Байнгын Хорооны гишүүн, Суртал Ухуулгын Хэлтсийн дарга Мүө Жяньчэн, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Чэнь Рүйчин нарын зэрэг хүмүүс оролцож, Хятадын Үндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хороо, ХКН-ын Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы Хороо, Засгийн газар, Шиньжянгийн Радио Тзлевиз Киноны Хэрэг Эрхлэх Газар, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз зэрэг 20 шахам байгууллага нэгжийнхэн захидал, цахилгаан илгээж баяр хүргэжээ. Өвөр Монголын Телевиз бас 2006 оны 12-р сарын 3-ны өдөр Бээжин хотын Медиа төвд "Өвөр Монголын Телевизийн монгол телевизийн хөгжлийн стратегийн судлан ярилцах хурал" хийж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга асан Бөхөө, Хөх-нуур мужийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Гао Юн-хун, Хятадын Радио Телевиз Киноны Хэрэг Эрхлэх Үндэсний Ерөнхий Газар, Төв Телевиз, Төвийн Ардын Радио, Олон Улсын Радио, Бээжин хотын Радио Телевиз Киноны Хэрэг Эрхлэх Газар зэрэг байгууллага нэгжийн албаны хүн, сурвалжлагч болон Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Тариалангийн Их Сургууль, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн мэргэжилтэн, үндсэн шатны төлөөлөгч нарын зэрэг 100 гаруй хүн оролцжээ. \эх бичгийг Э.Цогзолмаа бэлтгэж, О.Дарамбазар редакторлов.\


1  2