• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-07 17:17:14    
Мянган жилийн түүхтэй Лүн шин сы хийд--1

Хятадын Олон Улсын Радио

     Мянган жилийн түүхтэй Лүн шин сы хийд нь Хятадын Хэ бэй мужид байрладаг.

     Хэ бэй мужийн төв Ши жиа жуангаас умар зүгийн 15 километрын үзүүрт Жэн дин гэдэг эртний хот байдаг юм. Хятадын түүх соёлын энэхүү нэрт хот бол Хятадын үндэсний зэрэглэлийн дурсгалт газар хамгийн олон байдаг сяний хотын нэг болно. Лүн шин сы хийд нь түүний эртний дурсгалт газруудын онцлог нэг нь болох юм.

     Лүн шин сы хийд бол Хятадын буддын шашны 10 том сүм хийдийн нэг юм. Түүнийг Сүй улсын үед буюу өнөөгөөс 1500 гаруй жилийн өмнө байгуулсан байлаа. Уг сүмийн талбай нь 80 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр байдаг бөгөөд энд улс орондоо түрүүлдэг 6 төрөл байдаг аж.

     Хятаддаа ижил нь үгүй эдгээр зүйлүүдийн дотор мянган мотр, мянган мэлмэйтэй арьяабал бурхны зэс хөшөө нь уг Лүн шин сы хийдийнхээ нэрийн хуудас нь болдог аж. Энэ сүмд уг зэс бурхныг бүтээсний улмаар хүмүүс бас энэ сүмийг бурхны сүм ч гэж нэрэлдэг байна.

1  2