• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-07 17:17:14    
Мянган жилийн түүхтэй Лүн шин сы хийд--1

Хятадын Олон Улсын Радио

     Арьяабал бурхныг яагаад мянган мотр, мянган мэлмэйтэй бүтээдэг болсон тухайд бас нэгэн сайхан домог үлгэр байдаг.

     Эрт урдын цагт нэгэн хаантан үзэсгэлэнтэй сайхан гурван гүнжтэй байжээ. Том охин Мяо янь, хоёрдугаар охин Мяо сян насанд хүрмэгцээ харьд мордож хүний эхнэр болсон байхад гуравдугаар охин Мяо ин харьд мордох дургүй байлаа. Мяо ин хархан багаасаа цэцэн сэргэлэн, цайлган буянсаг, 5 настайгаасаа ном судар цээжээр уншиж, нэг үзүүрт бурхан сэтгэлийг барьж тойн болохыг хүсэж явжээ. Хаантан энэ охиндоо өөрийн биеээр хүргэн сонгосон боловч охин тоож харсангүй мөртөө гэлэгмаа болж сүмд сууна гэжээ. Хожим нь хаантан хүнд өвчилж, бүх биенээс нь идээ шүүс гоожсонд эмч үзээд төрсөн садных нь мах ясаар хөлөг хийж эм даруулж уувал эдгэнэ гэсэнд том охин Мяо янь, хоёрдугаар охин Мяо сян хүлээж авахгүй байсан тул гуравдугаар охин Мяо ин харьтынхаа махыг огтолж эмийн хөлөг болгон эцгээ аварчээ.


1  2