Вань Жи-юань бол тосон будгийн зураач хүн. Тэрээр албаны ажил ихтэй ч зураг урлагт сэтгэл согтуурч, дэлхийн олон газраар аялан явж, зургийн бирээр " тэмдэглэл" бичиж, дэлхийн олон орны өнгө үзэмжийг зураглан хүмүүсийн сэтгэл татаж байдаг юм. Одоо болтол тэрээр Хятадын уран зургийн ордонд хувийн зургийн үзэсгэлэнгээ хоёр удаа ажиллуулж, өөрийгөө " хүслэнт хүн" гэж ярьдаг.
Вань Жи-юань бол Хятадын гадаад оронд зориулсан урлагийн үзэсгэлэнгийн төвийн дэд ерөнхий захирал юм. Энэ жил 50 гарч яваа Вань Жи-юаний цог золбоо бадарч, ярьж хөөрөхөөс нь хүмүүс түүнийг ер нь залуу хүн гэж андуурч байдаг. Вань Жи-юань өөрийгөө " хүслэнт хүн" гэж ярих юм, түүний хүслэн бол даруй зураг зурах гэсэн дөхөмхөн хүслэн байгаа юм.
1 2
|