1953 онд Вань Жи-юань Хятадын өмнөд нутгийн Жясу мужийн өнө удаан түүхтэй жижиг сууринд төржээ. Жижиг суурины газар болгонд нь хуучины эртний түүх дурсгалт барилга байж, газар болгонд нь уламжлал түүхтэй байдаг болохоор, Вань Жи-юань хархан багаасаа энэ нөлөөг хүртэж, зураг зурах дур сонирхолтой болжээ. 1972 онд Вань Жи-юань их сургуульд зураг зурахыг сурч, сургуулиа төгсөөд Жяншигийн үзэсгэлэнгийн ордонд ажилласан байна. Тухайн үед энд Жянши мужийн хамгаас шилдэг зурагчин нар төвлөрч байсан болохоор, Вань Жи-юань өлсөж ундаассан шигээр тэднээс сурч, зохион бүтээгээд, өөрийнхөө зураг зурах шилдэг авьяас чадвараа харуулсан байна. Сүүлээр нь Жянси мужийн зургийн хүрээлэн байгуулагдаж, Вань Жи-юань уг хүрээлэнгийн анхны бүлэг тусгай ажлын зурагчин болж, тосон будгийн зураг урлах ажлыг голцуу хийсэн байна. Түүнээс аваад Вань Жи-юань Хятадын уран зургийн салбарт нэр алдаршиж, түүний зурсан зургийг Хятадын төрийн музей зэрэг олон байгууллага авч хадгалсан байна.
Өдөр хоног удаандаа түүний уран бүтээл улам шилдэг болж, 2001 онд Вань Жи-юань " Урлагийн аялал-Вань Жи-юаний дэлхийн олон газраар явж зурсан тосон будгийн зургийн үзэсгэлэн" Хятадын уран зургийн ордонд ажиллуулж, 2006 онд мөн Хятадын урлагийн ордонд " Энхийн тагтаа Иерусалимын дээгүүр нисэн өнгрөв-Вань Жи-юаний тосон будгийн зургийн тэмдэглэл" гэсэн үзэсгэлэн ажиллуулж, Дундад дорнодын энхийн төлөө өөрийн хүчин чармайлтаа харуулсан байна. /Пэрлаймаа найруулан орчуулав/ 1 2
|