• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-15 15:14:08    
Олимпийн хотхоны халуун усны ханглагад бохирдолгүй эрчим хүчийг ашиглах болно

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн үе Бээжин хотын байгаль орчныг хамгаалах газар болон Италийн байгаль орчин нутаг дэвсгэрийн яам байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ хэлэлцээрийг ажиллуулснаар 2008 оны Бээжингийн олимпийн хотхонд олимпийн түүхэн дэхь хамгийн өргөн цар хэмжээтэй нарны энергийн халуун усны системийг байгуулах болно. Бохирдолгүй эрчим хүчийг ашиглж, халуун усны ханглагын тэргүүний системийг ажиллууулах нь 2008 оны Бээжингийн олимпийн сурталчилж байгаа "бохирдолгүй олимп" "шинжлэх ухаан техникийн олимп"-ийн гол уриаг гүйцэд харуулсан байна.

     Олимпийн хотхоны нарны энергийн халуун усны систем нь Бээжин хотын байгаль орчныг хамгаалах газар болон Италийн байгаль орчин нутаг дэвсгэрийн яамны хамтран ажилласан төслүүдийн дотрох хамгийн том олимпийн төсөл болно. Төлөвлөн байгуулж байгаа энэ систем нь олимпийн хотхоны дийлэнх барилгын 42 байшин, 500 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамрах болно. Уг систем нь Бээжингийн олимпийн хугацаанд 12 мянган тамирчин, албаны хүний хэрэглээний халуун усыг хангах бөгөөд наадмын дараах 6000 хүний амьдралын халуун усыг хангах болно. Энэ системийг 2008 оны эхний хагаст бариж дуусган, ашиглалтад оруулах болно.

1  2