Энэ төслийн гол хариуцлагатан, Бээжин хотын байгаль орчныг хагаалах газрын албаны хүн хатагтай Мин Дэнли танилцуулж хэлэхдээ, олимпийн хотхоны гол онцлог нь нарны энергийг ашиглж, халуун ус хангах болно. Нарны энерги нь бохирдолгүй бөгөөд нөхөн сэргээдэх эрчим хүч болох юм гэжээ. Хатагтай Мин Дэнли цаашид бодитой тоо баримтаар жишээлж, олимпийн хотхонд энэ системийг ашиглах ач холбогдлыг сайтар тайлбарлсан байна. Тэр хэлэхдээ, 500 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай олимпийн тосгонд нарны энергийг ашиглахгүй, цахилгаан юм уу байгалийн хийг ашиглахад хүрвэл нэг олимпийн наадамд 5 сая хэмжээтэй цахилгаан, 600 мянган шо метр байгалийн хийг хэрэгсэх болно. Тэгэх мөртлөө байгалийн хий нь нөхөн сэргээгдэх эрчим хүч биш юм гэжээ.
Үүлэрхэг юм үү бороонттой өдрийн нарны гэрэл хүрэлцээ муутай байдалд чиглүүлэн, энэ системд бас нөхвөр халаалтын тоног төхөөрөмжийг угсруулсан байна. Энэ нь олимпийн наадмын үеийн халуун усны ханглагыг 100 хувиар батлах болно. 1 2
|