
Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү И энэ удаагийн яриа хэлэлцээг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Америкийн эдийн засгийн стратегийн анхны яриа хэлэлцээ маш амжилттай болсон байна. Энэ нь Хятад Америк хоёр орны эдийн засаг худалдааны хойшдын харилцаанд ашигтай бөгөөд хоёр орны бүтээлч хамтын ажиллагааны харилцаа тогтоож хөгжүүлэхэд ашигтай гэж миний бие болон Америкийн Сангийн сайд Хенри Раулсон, Хятад Америкийн төлөөлөгчдийн сайд нар санал нэгтэй үзсэн байна гэжээ.
Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү И хэлэхдээ, Энэ удаагийн яриа хэлэлцээ нь хоёр талын ойлголцол итгэлцлийг нэмэгдүүлж, зарим тохиролцоонд хүрсэн боловч мөн бас зарим санал зөрөлдөөн оршиж байна. Эдгээр санал зөрөлдөөн оршиж байгаа нь ойлгомжтой юм. Учир нь Хятад Америк бол бүрмөсөн адилгүй хоёр орон. Америк бол дэлхийн хамгийн их хөгжсөн орон, Хятад бол дэлхийн хөгжиж байгаа хамгийн том орон мөн. Хоёр орон эдийн засгийн үндэс суурь, үнэ цэнийн тухай үзэлт зэрэг талаар олон адилгүй талтай юм. Хятад Америк хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байж, бие биеийн анхаарал тавьж байгаа зүйлд халамжтай хандаж, адил талаа нэгтгэж адил бус талаа нөөцлөх зарчмын дагуу хамтаар хөгжихийг Хятадын тал хүсэж байна гэжээ.
1 2 3
|