
Америкийн Сангийн сайд Хенри Раулсон Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү Игийн үзэлтийг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Америк хоёр талд эдийн засгийн бишгүй олон хамтын ашиг сонирхолтой юм. Их олон асуудал дээр санал нэгдэж байна. Санал зөрсөн үед бид харилцан хүндэтгэсэн үндсэн дээр нийтлэг талаа олж, хэлэлцээг үргэлжлүүлдэг. Яриа хэлэлцээ шууд шулуун явагдаж, бас их амжилттай боллоо. Хоёр тал хүндрэлийг зохицуулах арга замыг хайсаар байна. Ганц хурлаар тэр болгон асуудлыг бүхнийг зохицуулж чадахгүй боловч энэ удаагийн яриа хэлэлцээ шууд шулуун явагдсан нь хойшдоо хоёр орны хэлэлцээ ахицтай болоход ашигтай нөхцөл хангасан байна гэжээ.
Америкийн Сангийн сайд Хенри Раулсон хэлэхдээ, энэ удаагийн яриа хэлэлцээгээр тохиролцсон нийтлэг ойлголт болон харилцаа нь ирээдүйд хоёр талын яриа хэлэлцээг нэн их амжилтад хүргэх болно гэжээ.
Хятад Америкийн эдийн засгийн стратегийн анхны яриа хэлэлцээ нь Хятад Америкийн ирээдүйн харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм гэж Хятадын олон улсын асуудлын судалгааны хүрээлэнгийн орлогч дарга, олон улсын асуудлын мэргэжилтэн Руань Зүнзэ үзсэн байна Тэрээр хэлэхдээ, энэ удаа Хятад Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ хийсэн нь Хятад Америкийн дипломат харилцаа тогтоосон 30 жил туршид гараагүй зүйл юм. Ийм болохоор бас нэг зүйлийн гараа гэж үзэж болох юм. Өнөө Хятад Америкийн аль талд нь авч хэлсэн ч хоёр орны харилцааг нэн шинэ эрчимтэй хүчээр дэмжих шаардлагатай байна. Өнгөрсөнд Хятад Америкийн харилцааны хөгжил нь ихэвчлэн гадна талын хүчин, гуравдах хүчинд түшиглэж байсан. Харин өнөө бол өөрийн хүчээр ахиулж байгаа болохоор иймэрхүү язгуур хүч нь хоёр орны хойшдын харилцааны хөгжлийн түлхэц болох юм гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав/ 1 2 3
|