|
"Гүнж" |
Даш Намдаковын уран бүтээлийн урлагийн өндөр түвшин, өвөрмөц хэв намбаас гадна, түүний баримлал бүтээгдэхүүн урлахдаа байнга хэрэглэдэг хүрэл, мөнгө, алт, морины тэл, амьтны соёо зэрэг материалууд нь ч хүмүүсийн сонирхлыг маш их татдаг байна. Даш Намдаковын эргэж тавтагдашгүй гайхамшигт эдгээр уран бүтээлүүдэд Ази, Европын соёлын уламжлалыг зэрэгт нь уусган шингээсэн ул мөр харагддаг юм. Өөрөөр хэлбэл, дорно дахины үлгэр домогт үндэслэсэн эдгээр уран бүтээл нь Европын орчин үеийн урлагийн илтгэх арга хэлбэрээр бүтээгдсэн учраас Даш Намдаковын уран бүтээл нь дорно өрнийн урлагийн дээд хэмжээнд уусан нэгдсэн нийлмэл цогц болдог байна.
1 2 3 4 5 6 7
|