20-р зууны 80-аад оноос хойш, Хятадын засгийн газар 30 гаруй муж Түвдэд туслах бодлого хэрэгжүүлж ирснээр сүүлийн жилүүдэд Түвдийн эдийн засаг нийгэм ихээр хөгжсөн байна. Түвд зэрэг баруун бүсийн нутагт мэргэжилийн боловсон хүчин дутагддаг асуудлыг зохицуулахын төлөө гурван жилийн өмнө Хятадын коммунист залуучуудын эвлэлийн байгууллга болон Боловсролын яам зэрэг байгууллага хамтаар "Оюутан баруун бүсийн нутгийг дэмжих төлөвлөгөө " дэвшүүлж, их сургууль төгссөн оюутнууд баруун бүсийн нутагт хоёр жилийн хугацаатай сайн дураараа ажиллахыг дайчилсан бөгөөд хугацаа дууссаны дараа орон нутагт үлдэн ажиллахыг уриалсан юм. Энэ төлөвлөгөөг өргөн олон оюутнууд идэвхтэй угтан дагасан байна. Энэ жил 28-тай Ли Шяньхүй бол тэдний нэг нь билээ.
Ноднин зун, Хятадын нэртэй их сургууль--- Бээжингийн их сургуульд хууль зүйн ухааны магистрын цол хамгаалахаар сурч байсан Ли Шяньхүй Бээжинд нэг өмгөөлөгчийн газар ажил хавсарган хийж байжээ. "Оюутан баруун бүсийн нутгийг дэмжих төлөвлөгөө "-д сайн дурынхныг элсүүэх мэдээг дуулаад тэр нэг бол энэ өмгөөлөгчийн газартай гэрээ байгуулан сарын 10 мянган юаний цалинтай ажиллах, эсвэл сард мянган юаний амьдралын тэтгэлэг авч сайн дурынхнаар явах энэ хоёр сонголтод тулгарсан байна. Ли Шяньхүй Түвдэд сайн дурынхнаар явахыг сонгов.
1 2 3
|