Түвдэд хүрсний дараа тэрээр анхан шатанд хүрч ажиллахыг хүссэн боловч түүнийг Лхас хотын прокурорын газар хуваариласан байна. Нэрт их сургуулиас онц сурлагатай төгссөн түүнийг ирэнгүүт багш болгон сургалтын дамжаа эрхлэн ажилтан нарт хууль зүйн онолын хичээл оруулсан байна. Дамжаанд Лхас хотын прокурорын ажилтан хамрагдсан төдийгүй эргэн тойрны сянуудын анхан шатны прокурорын ажилтнууд бүр оролцсон байна.
Онолын хичээл заах нь Ли Шяньхүйн гол ажил биш, мэдлэг чадварыг нь нэн дайчлахын тулд Лхас хотын прокурорын газар түүнийг прокурорын туслахаар хэрэг буртгэх газрын шүүх ажиллагаанд бие даан оролцуулсан байна. Тэрээр хэд хэдэн түвэгтэй хэргийг зөв шийдэн таслаад удирдлага болон хамтран зүтгэгчдийнхээ итгэлийг хүлээсэн байна.
Прокурорын газрын хүсэлтээр Ли Шяньхүй Лхаст урт хугацаагаар ажиллахаар шийдсэн байна. Тэр өнөө сайн дурынхнаасаа прокурорын газрын жинхэнэ ажилтан болжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2 3
|