Хятадын зүүн хойдын Гирин мужийн төв Чан Чүнь хотын өвлийн температур дунжаар тэгээс доош хэмтэй байдаг учраас Хятадын хамгийн хүйтэн газрын нэг юм. Хорьдугаар зууны 60, 70-аад оноос хойш Чан Чүнь хотын өмнө нуурт өвлийн цооног сэлэлт сонирхогчид бий болжээ. Зуны халуунд усанд сэлбэл хүмүүс сэрүүцдэг, гэтэл өвлийн тасхийм хүйтэнд усанд цооног сэлэлт хийх нь хүний эр зоригийг шалгах сорилт юм. Энэ жил 60 гаруй настай оршин суугч Ван Лэ бол удаан жил өвлийн сэлэлт хийж ирсэн хүн юм. Тэрээр хэлэхдээ. өвөл манай энд гол мөрөн нуур бүгд хөлдөнө. Бид 30-50 ам мертын талбайтай мөсийг эвдэж сэлж ирсэн гэжээ.
Өвлийн цооног сэлэлтийг сонирхогчид "цусны судасны гимнастик" хэлдэг, тэр нь зүрх судасны өвчнөөс сэргийлэн зүх судасны ажиллагааг сайжруулахад тустай юм.
Ван Лэ хэлэхдээ, бүр эхний үед цооног сэлэлтэд долоо наймхан хүн оролцож байсан, хожим нь арав гаруй хүн болсон. 1988 онд өвлийн цооног сэлэлтийн нийгэмлэг байгуулагдсан. Нийгэмлэгийн дайчилсны улмаас 18 жилийн дараа гэхэд өнөө манай эгнээ өргөжөөд 300 гаруй хүнтэй болсон гэжээ.
Өнөө өвлийн цооног сэлэлтийн нөхцөл боломж арван хэдэн жилийн өмнөхөөс хол сайжирсан байна.
Ван Лэ эргэн үзэж хэлэхдээ, тухайн жил нөхцөл боломж хатуужилтай байсан, Ядаж хувцас сольж өмсөх газар байхгүй, гурав дөрөвхөн минут сэлэхийн төлөө бид өөрөө хоёр гурван цагаар мөс эвдэж байсан. Өнөө бүр сайн болсон, Өвлийн сэлэлтийн клубтай, хувцас солих дулаан өрөөтэй, бас тусгай ажилтан онгоцоор мөс эвдэж байна гэжээ.
1 2
|