• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-15 16:00:41    
Чан чүнь хотын өвлийн цооног сэлэлт сонирхогчид

Хятадын Олон Улсын Радио

     Сурвалжлагч нуурын хөвөөнд ирэхэд 50 гаруй настай Ван Шинвэнь гуай сэлэхэд бэлэн болоод байлаа. Тэрээр нуурын дундах нэг онгоцыг заагаад энэ бол мөс эвдэгч онгоц мөн, онгоц хөдөлгөвөл нимгэн шиг мөс бүр задарна, мөс дэндүү зузаан бол дийлэхгүй цохиж эвдэх хэрэгтэй юм гэжээ.

     Ван Шинвэнь модон гүүр дээрээс цамхгаас үсрэх сайхан хөдөлгөөн хийн усанд харайв. Тэрээр гурван минут гаруй сэлээд гарч ирлээ. Хэдийгээр тав гурван минут боловч энэ нь маш хялбар бусын эр зориг юм. Хятадын зүүн хойд нутагт өвлийн улиралд хүмүүс хөвөн хувцастай, малгай өмсөн , бээлий хийж явахад бас даарч байдаг. Гэтэл өвлийн сэлэлт сонирхогчид мөстөй усанд ажиг ч үгүй сэлж явах нь хүмүүсийг гайхан шагшруулахын зэрэгцээ дийлэнх хүн сэтгэшгүй явдал гэж үздэг.

     Үүнд чиглүүлэн өвлийн сэлэлт сонирхогч хатагтай Шюе Саофү хэлэхдээ, өвөл сэлэхэд нээрээ хүйтэн, тэр нь хүний хатуужил зоригийг шалган хатуужуулах шалгалт мөн, энэ спортод хүн болгон тэр бүгд оролцож чадахгүй юм гэжээ.

     Жил болгоны шинэ жилийн баяраар Чан Чүний өвлийн цооног сэлэлт сонирхогчид өвлийн сэлэлтийн үзүүлэх тоглолт хийдэг. Өвлийн цооног сэлэлт нь нэг ёсондоо Чан Чүний өвлийн онц сайхан үзэмж болжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/


1 2