Шинэ зуун бол өндөр технологийн хөгжлийн эрин. Аливаа улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь шинжлэх ухаан технологийн хөгжилд суурилагдана. Шинжлэх ухаан технологийн хөгжлийн гэрэл баруунаас дөнгөж асч эхэлсэн тэр үеэс Хятад Улс энэ салбарын хөгжлийн ирээдүйг соргогоор мэдрэн олон мянган залуусаа гадаад орнуудад сурган өндөр технологийн салбарын үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэлжээ.
Ингээд өндөр мэдлэг, урам зориг, чармайлт, хүч, бүтээн босгох эрмэлзэл өвөрлөсөн залуус бөөн бөөнөөрөө эх нутагтаа буцан ирцгээж байлаа. Тэдэнд Zhongguancun International Incubator үүд хаалгаа нээж, өөрсдийн сурч мэдсэнээ үйл ажиллагаа болгох боломжийг нээж өгчээ. Энэ бол Zhongguancun International Incubator-н түүх. ХОУР энэ түүхтэй танилцах боломжийг гадаад мэргэжилтнүүддээ олгосон юм. Тусгай газар нутгийг эзлэн хотхон маягтай байрладаг Zhongguancun International Incubator-н хаалгаар ороход тус паркийн олон нийттэй харилцах газрын захирал биднийг угтан авсан.
Бид 5 жил босгож 5 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 5 жилд нийтдээ 24 орноос нутагтаа харьж ирсэн хүмүүсийн үүсгэсэн 363 гаруй өндөр технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг шинэ компаниудыг нэгтгэн ажиллажээ. Энэ хугацаанд 207 компани амжилттай хөл дээрээ босч үйл ажиллагаагаа эрхлэн биеэ дааж, 89 компани Инкубаторынхаа билэг тэмдгийг үргэлжлүүлэн түүний ивгээл дор өсөн бойжиж байна хэмээн Инкубаторын үйл ажиллагааны талаар танилцуулан ярьж байна.
ZII төрснөөр Хятадын хөгжилд нэгэн том дэвшил авчирчээ. Инкубатор бол Засгийн газрын зөвшөөрөлтэй Хятадын ШУ, технологийн яамны дэргэдэх Шинэ болон Өндөр технологийн бизнесийн төв. Төр, засгаас Инкубаторын үйл ажиллагааг байнга анхаарч дэмжиж байдаг гэнэ.
1 2
|