Zhongguancun International Incubator бусад улс орны хийгээд өөрийн орныхоо инкубаторын үйл ажиллагаа эрхлэн алив санал санаачилга, оновчтой саналыг дэмжин хөл дээр нь босгон үйл ажиллагаа болгодог туршлагаас амжилттай суралцсан үр дүнгээ "Үржүүлгэ ба хөрөнгө оруулалт" гэсэн томьёолол, "хамтдаа хөгжье" гэсэн уриалгаар баяжуулан бүх л ололт амжилт, санал санаачилгыг дэмжин ажиллаж иржээ.
Vinno Technologies –н захирал Ли Лян Канадад мэргэжил эзэмшжээ. Компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг энэ компани 2004 онд байгуулагдсан. Ердөө л дамждаг 2 жижиг өрөөнд байрладаг. Гэсэн ч бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд хэдийнээ нэвтэрч, эрэлт ихтэй, маш их ирээдүйтэй компани болжээ.
Манай компанийг америк, канадад өндөр технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүмүүс байгуулсан юм. Тиймээс бидний зорилт бол тухайн суралцсан улс орныхоо бзтээгдэхүүний чанарын стандартыг хангах явдал. Техник технолог асар хурдтай хөгжиж байна. Тиймээс бид өнөө ч гадаад орнуудтай байнга харилцаа, холбоотой байж бизнестэй маань холбоотой олон улсын хэмжээний хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, сургалт гээд бүхий л үйл ажиллагаанд оролцдог хэмээн ярьж байна.
5 жил гэдэг урт хугацаа биш ч ирээдүйдээ эргэлзэж байсан бодлоо хэдийн авч хаяад бүрэн итгэлтэй урагш харж байна гэж Zhongguancun International Incubator-хан бахархангуй тайлбарлаж байна. Zhongguancun International Incubator "Шинжлэх ухаанд түшиглэсэн хөгжил" зорилтынхоо хүрээнд өндөр технолгийн хөгжилд суурилсан шинэ санаачилга, суурь хөрсийг бордон тэнхрүүлэх төгс төгөлдөр үйлчилгээ, бизнесийн хөгжлийн таатай орчин, санхүүгийн чадал боломж, эрсдлийн өндөр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны өргөн уудам бололцоо зэргийг амлаж чадах сайн хөрс суурийг босгож чаджаа. Гарцаагүй сайн мэдлэг, шинэ бүтээлийн санаа байваас цаг алдалгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжийг Zhongguancun International Incubator нээж өгч байна.
Sage Tech Inc,Global Business Inteligence Consulting /GBICC/, Tarena Tенnologies Inc, CNMP Networks INC, Dyna Technology Co。Ltd, Vinno Technologies Inc, Beijing Sibike Micro Technology Limited гэхчлэн бүтээгдэхүүнээрээ нийтийн танил болсон брэндүүд болон Лиу Хаоюан, Лиу Шипин, Хан Шаоюун, Ши Чаошиан, Фан Пэйюу, Ли Лиан нарын нэрийг дэлхийн өндөр технологийн салбарт түвэггүй мэддэг болжээ. Хөгжил нь дэвшлийн хөдөлгөгч хүч болж шинэ санаачилга нь эрмэлзэл тэмүүлэл, зүтгэлээр чимсэн бизнес болсоор...
Найрамдлын гүүр нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр" булангаар Та бүхэндээ Бээжин хотын Zhongguancun International Incubator-н талаар танилцууллаа. Найрамдлын гүүр нэвтрүүлэг үргэлжилж байна. 1 2
|