2006 онд Хятадын эдийн засаг мөн үеийнхээс 10.7 хувиар өсөн нэмэгдсэн байна, энэ нь Хятадын эдийн засаг 3 жил дараалан хоёр оронтой тоогоор өсөн нэмэгдсэн байна гэж Хятадын статистикийн үндэсний газар 25-ны өдөр мэдэгдсэн байна. Хятадын статистикийн үндэсний газрын дарга Ше Фү-жань хэлэхдээ, 2006 онд Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой түргэн хөгжлөө хэвээр хадгалсаар ирсэн боловч цаашид нэн зохистой арга хэмжээ авах шаардлагатай болж, эдийн засгийн хөгжлийн явцад оршиж байгаа эрэлт хэрэгцээ хүрэлцэхгүй байгаа асуудал, олон улсын орлого зарлагын тэнцвэргүй асуудлыг зохицуулах эрч хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэжээ.
Хятадын статистикийн үндэсний газрын дарга Ше Фү-жань 25-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 2006 онд Хятадын эдийн засгийн эрхлэлт үргэлжлэн тогтвортой түргэн өсөн нэмэгдэж, инфляци буурах сайн сайхан хандлагатай болсон байна гэжээ. тэрээр хэлэхдээ:
2006 онд Хятадын улс ардын аж ахуйн ерөнхийдөө эдийн засаг түргэн өсч, эдийн засгийн үр ашиг сайн, үнийн хэмжээ буурч, ард иргэдэд ашиг хүртээсэн сайн сайхан хөгжлийн хандлагатай болж, эдийн засаг нийгэм нэн зохицонгуй хөгжиж байна гэжээ.
Анхны бүртгэлээс үзэхэд, 2006 онд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 2 тэрбум гаруй юаньд хүрч, мөн үеийнхээс 10.7 хувиар өсөн нэмэгдэж, оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт мөн үеийнхээс 1.5 хувиар өсөн нэмэгдсэн байна. 2006 онд Хятадын хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон үйлчилгээний ажил төрөл ч нэлээд түргэн хөгжсөн байна.
1 2
|