Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт болон экспорт нь Хятадын эдийн засгийн хөгжлийг түлхэн ахиулах чухал хүчин зүйл болсоор ирсэн бөгөөд эрэлт хэрэгцээг түлхэн ахиулах ажил мөн хүрэлцээ муутай байсаар байна. 2003-2005 онд Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын нэмэгдэл 30 хувь орчимд хүрч, хар төмөрлөг, нэхмэл, металлурги зэрэг ажил төрлийн хөрөнгө оруулалт хэт түргэн болсон байна. Үүнд Хятадын эдийн засаг хэт түргэн өсөн нэмэгдэж байна гэж гадаадынхан сэтгэл зовних болсон байна.
Хятадын статистикийн үндэсний газрын дарга Ше Фү-жань хэлэхдээ, Хятадын авсан макро зохицуулалтын бодлогууд нь Хятадын эдийн засгийг тогтвортой эрүүл саруул хөгжүүлэхийн чухал хүчин зүйл болно гэжээ. 2005 оноос 2006 онуудад Хятад улс макро зохицуулалтын бодлогууд хэрэгжүүлж, ялангуяа газар , итгэмжийн зээл, зах зээлд зөвшөөрөн оруулах зэрэг бодлого арга хэмжээнүүд авснаас Хятадын улс ардын эдийн засаг хэт түргэн нэмэгдэхээс зайлсхийж, эдийн засгийн эргэлт нь нэлээд тогтвортой болж, түргэн нэмэгдэх хурдаа хэвээр хадгалсны зэрэгцээ нэмэгдлийн чанар ч дээшилсэн байна.
Бүтгэлийг үзвэл, 2006 онд Хятадын үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт 2005 оныхоос 24%-иар нэмэгдэж, хоёр хувиар буурсан байна. Хэрэглээ нь харин 13.7%-иар нэмэгдэж, нэг хувь шахмаар нэмэгджээ. Худалдааны нэлээд их хэмжээний ашиг орлого нь Хятадын эдийн засгийн өсөлтийн нөгөө нэг чухал шалтгаан болсон байна. 2006 онд Хятадын худалдааны ашиг орлого 177 тэрбум 500 сая ам. долларт хүрлээ. Худалдааны их хэмжээний ашиг орлого нь Хятадын эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд ашиггүй төдийгүй, хятадын гадаад худалдаанд маш олон асуудал бий болгосон байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс арга хэмжээ авч олон улсын орлого зарлагын тэнцвэргүй байдлыг чармайн намдаасан юм. Жишээлбэл, Хятадын засгийн газар өөрийн орны аж ахуйн нэгжийн болон хувь хүний гадаад валют хэрэглэх талаар тавьж байсан хязгаарлалыг султгаж, зарим бүтээдэхүүний экэспортын буцаах татварт зохицуулалт хийж, аж ахуйн нэгж болон хувь хүний гадаадад хөрөнгө оруулахыг дэмжсэний зэрэгцээ импортоор оруулах цар хүрээгээ тасралтгүй өргөтгөхөөр дэвшүүлсэн байна.
Хятадын үндсний статистикийн газрын дарга Шэ Фужань 25-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, өнөө Хятад улс дотоодын хэрэглээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхээр дамжин худалдааны тэнцвэргүй байдлыг намдааж, үүгээрээ эдийн засгийн хөгжлийг ахиулж байна гэжээ. Тэр хэлэхдээ,
Хятадын засгийн газар арга хэмжээнүүд авч орлогыг нэмэгдүүлэхээр дамжин иргэдийн хэрэглээний чадварыг нэмэгдүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг ахиулж байна. Хятад улс цаашид нийгмийн баталгааны дүрмийг үргэлжлэн боловсронгуй болгож, боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийг цаашид түлхэн ахиулж, орон сууцны зах зээлийг цаашид дүрэмжүүлж, газар эдэлбэрийн үнийг тогтвортой болгож байна. Эдгээр арга хэмжээний дагуу хэрэглээний эрэлт хэрэгцээ ч зохих хэмжээгээр нэмэгдэх болно гэжээ. /Ринчинсоо баатар орчуулж, Баатар Урангоо хянав./ 1 2
|