|
2006 оны 9-р сард Айркен, Түмэн нар Улаанбаатарт Монгол улсын зохиолч Дашдондогтой хамт байгаа нь |
Хятадын Үндэстний Хэвлэлийн Хорооны төлөөлөгчдийг Монгол улсад айлчилсан хугацаанд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич, дэд ерөнхийлөгч бөгөөд Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн захирал Энхтүвшин, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн академич, ХЗХ-гийн захирал агсан эрдэмтэн Сампилдэндэв, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич, МУИС-ийн дэд диктор Микай, ADMON хэвлэлийн компанийн ерөнхий захирал Энхбаяр, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Аким, Монгол улсын нэрт зохиолч Дашдондог нарын зэрэг хүмүүс тэдэнтэй уулзсан байна. Хятадын Үндэстний Хэвлэлийн Хорооны төлөөлөгчид тэдний ажил байдалтай танилцаж, бас ажил мэргэжлийн хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал бодлоо солилцож, Монгол улсын эрдэмтэн нарын бүтээлийг Хятад улсад Хятад монгол хоёр хэлээр хэвлэх, Үндэстний Хэвлэлийн Хорооны хэвлэсэн ном зохиолыг Монгол улсад хэвлэх зэрэг асуудлаар олон тохиролцоонд хүрчээ. Монгол улсын эрдэмтдийн туурвьсан ном зохиолуудаас заримыг өнөө нэгэнт хэвлэлд шилжүүлээд байгааг Хятадын Үндэстний Хэвлэлийн Хорооны монгол найруулах тасгийн дарга Түмэн Сурвалжлагчид ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн бөгөөд хоёр талын тохиролцооны дагуу, Монгол улсын эрдэмтнүүдийн бичсэн ном зохиолуудыг үргэлжлэн хэвлэнэ гэж илэрхийлсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10
|