Камерунд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 1-р сарын 31-ний өдөр Камеруны нийслэл Яундед олон арга хэмжээнд оролцсон байна. Тэрээр Камеруны Ерөнхийлөгч Паул Бияатай хэлэлцээ хийж, Хятадын туслан байгуулсан Яундегийн эмэгтэйчүүд хүүхдийн эмнэлэг болон биеийн тамир спортын ордонтой танилцсан бөгөөд Хятад Камеруны уран сайханчдын тоглосон сонирхолтой концертыг үзсэн байна.
Нийслэл Яундед хүрсний дараа Камеруны Ерөнхийлөгч Бияа ерөнхийлөгчийн ордондоо дарга Хү Жиньтаод зориулан өргөн их угтах ёслол хийсэн байна. Хоёр орны төрийн тэргүүн ёслолын машин дээрээс ард олондоо хүндэтгэл илэрхийлж мэндчилсэн байна. Үүнээс гадна орон нутгийн хэдэн мянган ард олон дуу бүжиг өргөж, дарга Хү Жиньтаог баярлан угтаж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ нь гадаад орнын тэргүүнд зориулсан Камеруны хамгийн дээд хүндэтгэл юм, хоёр орон хоорондын гүн зузаан найрамдлыг харуулсан байна.
1 2
|