Хятад Камеруны найрамдлыг ярихад Хятадын туслан байгуулсан Яундегийн эмэгтэйчүүд хүүхдийн эмнэлгийг дурдахгүй байж болохгүй юм. 2000 онд байгуулагдсан орчин үеийн ерөнхий эмнэлгийн эм эмчилгээний тоног төхөөрөмж иж бүрэн, эмчийн мэргэжлийн түвшин ч маш сайн байна. Хятадаас тус эмнэлэгт 16 эмч сувилагч ажиллаж байна. Сувилагч Лян Сү-хуа хэлэхдээ: Ер нь, өвчнөө үзүүлэхээр ирсэн маш олон өвчтөн Хятадын эмчийг зорьж энд ирж эмчлүүлж байгаа юм, энэ эмнэлгийг хүмүүс "Хятадын эмнэлэг" гэцгээдэг, эндэхийн өвчтнүүд Хятад эмчээр өвчнөө үзүүлэх их дуртай байдаг гэжээ.
Дарга Хү Жиньтао Хятадын туслан байгуулсан Яундегийн эмэгтэйчүүд хүүхдийн эмнэлэг, биеийн тамир спортын ордонтой танилцаж бйагаа |
Дарга Хү Жиньтао мөн өдөр тус эмнэлэгт хүрч, өвчтөн хэвтэж байгаа өрөөтэй танилцахад 3 настай бяцхан Жордан өвчтний орон дээр хэвтэж байлаа. Бяцхан хүү Жордан машины ослоор хөлөө бэртээж, огтлуулах шахсан юм харин Хятадын эмч нар авран эмчилснээр өнөө илааршаад байна. Дарга Хү Жиньтао түүний өвчний байдлыг нь ойлгосны дараа жаал хүүг тэвэрч, Жордан бол Хятад Камеруны найрамдлыг харуулж байгаа юм гэжээ.
Хятад Камеруны найрамдлыг уламжлагч Хятадын туслан байгуулсан энэ эмнэлгийн эмч сувилагч нарт Хү Жиньтао найдлага тавьж байлаа. Тэрээр хэлэхдээ: Та нар эх орон дотно хүмүүсээсээ салж, хүндрэл бэрхшээлийг даван энд ирж шаргуу ажиллан, өөрийн эмчийн мэргэжил болон сайн сайхан ёс суртахууны үүднээс Камеруны өвчтний зовиурыг арилгаж, Хятад Камеруны найрамдалд хувь нэмэр үзүүлж, Камеруны засгийн газар, ард түмний итгэл хүндэтгэл, өндөр үнэлгээг олсон байна. Та нар улс орныхоо нэр төрд гэрэл гэгээ нэмлээ, нам, засгийн газар та нарт баярлаж, эх орон ард түмэн тань та нараа мөрөөдөж байна. Үргэлжлэн чармайн ажиллаж, Африкийн нэн олон өвчтнийг эмчилж Африкийн орнуудын өвчин эмгэгийг арилган, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлж, Хятад Камеруны найрамдалд шинэ хувь нэмэр үзүүлэхийг хүсч байна гэжээ.
Дарга Хү Жиньтао бас Хятадын туслан байгуулсан Яундегийн биеийн тамир спортын ордонтой танилцсан байна. \Рэнчинсоо орчуулж, Буян хянав\
1 2
|