Хятад Африкийн харилцааг ярих үедээ Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс бусдын ашиг сонирхлыг хохироож байгаад өөрийн ашиг тусын төлөө зүтгэхгүй юм, Бээжингийн дээд хэмжээний уулзалтын ололт амжилтыг Хятадын тал маш чухалд үзэж байна, Африкийн орнуудын бие даан хөгжих эрч хүчийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэн даруй Африкийн ард түмэнд эдлүүлнэ гэжээ.
Мөн өдөр дарга Хү Жиньтао бас Камеруны Үндэсний хурлын дарга Кавая Вегжи Жибрилтэй уулзаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хоёр тал элэгсэг дотноор ярилцсан байна. \Рэнчинсоо орчуулж, Буян хянав\ 1 2
|