Ноён Сүн Вэнь Цүн бол уг нисэх онгоцны ерөнхий зураг төслийг хийгч юм. Түүний танилцуулснаар, Хятад улс өнгөрөгч зууны 80-аад оноос эхлэн J-10 байлдааны нисэх онгоцыг судлаж эхэлсэн юм. Түүний амжилттай болсон нь хятадын сансарын ажил үйлс бие даан судлан бүтээх гэсэн урт хугацааны хүчин чармайлтын чухал амжилтын бүрэлдэхүүн хэсэг болно. Хятадын агаарын цэргийн хамгаалалтын байлдааны чадварыг дээшлүүлэх болно.
J-10-г судлан бүтээсэн нь чухал ач холбогдолтой юм. Энэ нь манай орон тэргүүний сөнөөгч нисэх онгоцтай болсны харуулж байна.
Шинэ үеийн өргөн хэрэгцээт байлдааны нисэх онгоц болсны хувьд J-10 нь ганц болон хоёр хүн сууж болох гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд шинэ дизайн, шинэ техник, шинэ технологийг их хэмжээгээр хэрэглэсэн байна. Онгоцны биеийн дизайныг хийхдээ далавч болон бие нь нэгэн цогц байхаар зураг төсөл хийснээр нууж далдлах, шатхууны сав бакын багтаамжийг нэмэгдүүлсэн байна. Энэ нь онгоцны нислэг хийх чадварыг ихээр дээшлүүлсэн байна.
1 2 3 4 5 6 7
|