Үүний зэрэгцээ хятадын бие даан судлан бүтээсэн салбар шугамын өөр нэг маркын нисэх онгоц MA60-г бөөнөөр экспортоор гаргаж байна. Хятадын сансарын аж үйлдвэрийн нэгдүгээр корпурацын ерөнхий захиралын орлогч Гэн Ру Гуан танилцуулж хэлэхдээ,
Иргэний хэрэглээний нисэх онгоц үйлдвэрлэх талаар Хятадын сансарын аж үйлдвэрийн нэгдүгээр корпурац бие даан судлан бүтээсэн турбин сэнстай нисэх онгоц ARJ21-ийн захиалга 71 ширхэгт хүрсөн байна. бөөнөөр үйлдвэрлэж байгаа шинэ хэлбэрийн турбин сэлүүтэй нисэх онгоц MA60-г 2006 онд гадаадад 62 ширхэг экспортлох гэрээ хэлэлцээр байгуулж, Ази, Африк, Латин Америк, Океан зэрэг тивийн Зимбабве, Лаос, Замби, Балба, Индонези, Куба, Фижи зэрэг 8 оронд экспортолж манай орны бие даан судлан бүтээсэн иргэний хэрэглээний нисэх онгоцыг бөөнөөр экспортлохыг биелүүлжээ.
Цэргийн хэрэглээний нисэх онгоцноос иргэнийн хэрэглээний нисэх онгоц болтол хятадын сансарын аж үйлдвэр бие даан судлан бүтээхээр дамжин судалгаа, үйлдвэрлэл, туршилтын систем зэрэг нь боловсронгуй болж, чухал лабортур, туршилтын төхөөрөмж зэргийг байгуулсан байна. Эдгээр нь Хятадын батлан хамгаалалтын орчин үеийн болох байгуулалт, улс ардын эдийн засгийн тогтвортой хөгжилтөд ахиулах үйлдэл үзүүлэх болно гэж эрдэмтэд үзэж байна. 1 2 3 4 5 6 7
|