Уран сайхны сэлэлтийн төрлөөр, Азийн хэмжээнд Японы баг тэргүүн байр эзэлсээр ирсэн юм. Гэвч өнгөрсөн 12-р сард болсон Дохагийн Азийн наадамд Хятадын баг тамирчид уран сайхны хосын сэлэлт болон багийн сэлэлтэд хоёр алтан медаль хүртэснээр олон улсын наадамд анх удаагаа Японы багийг хожжээ. Үүний зэрэгцээ Японы уран сэлэлтийн хатан хэмээгдсэн гавъяат дасгалжуулагч Имура Масаёо Хятадын урилгаар Хятадын багийн дасгалжуулагчаар ажиллах гэж байгаа учраас 2008 оны олимпийн наадмаас медаль авахад нэн ч хүчин нэмэрлсэн байна.
Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын уран сэлэлтийн төрлийн хариуцлагатан Юй Ли танилцуулж хэлэхдээ, Дохагийн наадамд өндөр амжилт байгуулсан нь Хятадын баг тамирчид олон жил чармайсны дүн юм. 2004 оны Афины олимпоос хойш, Хятадын уран сэлэлтийн баг шинэ хуучны солигдлыг биелүүлсэн байна. Өнөөгийн тамирчдын бие галбир сайхан, мэргэжил нь ч боловсронгуй, хамгийн гол нь бүх тамирчид сэтгэл нэгтэй хатуужин боловсродог гэжээ.
1 2
|