16-ны өдөр Ардын их хурлын ордонд өнгө бүрийн чийдэн солонгорч, цэцэг алаглан, баярын уур амьсгалаар бялхаж байлаа. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао золголтыг даргалав. Тэрээр эн тэргүүнд дотоод гадаадын хүн ардад сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Би ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс Хятадын үндэстнүүдийн ард түмэнд, ажилчин, тариачин, сэхээтэн, боловсон хүчинд, Ардын чөлөөлөх армийн офицер дайчид, зэвсэгт хүчин, цагдаагийн офицер дайчид, цагдаагийн байгууллагынхан, ардчилсан нам бүлэг болон худалдаа үйлдвэрийн холбоо, олон нийтийн байгууллага болон олон давхаргын хүмүүст халуун дотноор мэндчилж байна. Шянганы засаг захиргааны онцгой районы ах дүү нар, Ао-мэний засаг захиргааны онцгой районы ах дүү нар, Тайваний ах дүү нар, гадаадад байгаа харьяат ах дүү нарт сайн сайхны ерөөл дэвшүүлж байна. Та бүхэнд сар шинэдээ сайхан баярлаж, эрүүл саруул, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
1 2 3
|