Өнгөрсөн нэг жилд Хятадын эдийн засаг хүмүүс урам хөгжиж баярлууштай амжилтад хүрлээ. Шинэ нэг жилд Хятад улс социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулж, улс ардын аж ахуйгаа нэн сайн, нэн түргэн хөгжүүлэх болно гэж Ерөнхий сайд Вэнь Жябао золголт дээр хэлсэн бөгөөд ард түмний амьжиргаанд анхаарал тавьж, чухалд үзэн, баталгаажуулан сайжруулах бол ХКН-ын нэгэн үзүүрт сэтгэлээр ард түмэнд үйлчлэх зорилгын шаардлага, Хятадын засгийн газрын үндсэн эрх үүрэг мөн. Ард түмний амьжиргааны асуудлыг зохицуулахад эдийн засгийн бүтээн байгуулалтаар гол болгож, өөрчлөлт хийж нээлттэй байх бодлогыг эрс хэлбэрэлтгүй баримтлан хэрэгжүүлж, ажлын суртлаа цаашид сайжруулах хэрэгтэй гэж онцолсон байна. Тэрээр хэлэхдээ,
Ард түмний амьжиргааны асуудлыг зохицуулахад үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх ажлыг сайтар анхаарч, шинжлэх ухаанч хөгжил, эвсэг зохицонгуй хөгжил, энх тайванч хөгжлийг баримтлан, нийгмийн материаллаг баазыг туйлын ихээр нэмэгдүүлж, ард түмний амьжиргааг сайжруулахад материаллаг үндэс суурь тавьж өгөх хэрэгтэй. Социалист зах зээлийн эдийн засгийн өөрчлөлтийн чиглэлийг баримталж, нийгмийн хөгжлийн шаардлагад зохицуулан эдийн засгийн тогтолцоо, улс төрийн тогтолцоо, соёлын тогтолцоо, нийгмийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, ард түмний ардчиллын эрх болон хууль ёсны эрх ашгийг баталгаажуулан, нийгмийн голч, шударга байдлыг биелүүлэх хэрэгтэй. Нам засгийн газар болон ард түмний хэлхээ холбоог нятруулж, тэдний дуу хоолой, санал бодлыг сонсч, хүндрэл бэрхшээлийг нь ойлгож, боловсрол, эмчилгээ, ажлаар хангагдах, орлогын хуваарилалт хийгээд нийгмийн хамгаалал зэрэг ард түмний хамгийн их анхаарч, тэд нарт хамгийн шууд холбогдож байгаа, хамгийн бодитой асуудлыг чанд зохицуулах хэрэгтэй гэжээ.
Ард түмний санаа тавьсан хүнд ард түмэн санаа тавих болно гэж тэрээр үгийнхээ төгсгөлд хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\ 1 2 3
|