Гэлээ мянга гаруй жилийн өмнө цаасан хайчилмал нь нэгэнт гоёлон чимэглэх болон дүрслэх урлаг зэрэг талаар нэн олон хэрэглэгдэх болжээ. Түүхэн бичигт тэмдэглэснээс үзвэл, 7,8-р зууны үед Хятадын Тан улсын эмэгтэйчүүд цаасан хайчилмалаар толгойн засал хийж байсан бөгөөд тухайн үе мөн цаасаар хаврын эрбээхэй хайчилж, цагаан сараа угтах зан үйл болгож байсан юм. 12-р зууны Сүн улсын үед хүрч ирээд зарим хүн цаасан хайчилмалаар бэлэгт хүргэх эд барааг гоёлож, зарим хүн бас цаасан хайчилмалыг үүд цонхон дээрээ нааж, бас зарим нь хана, толь болон дэнлүүгээ гоёлох зэрэгт ашиглаж байсанаас цаасан хайчилмалын тусгай ажилтай урлагчин хүмүүс буй болсон байна.
1 2 3 4 5 6
|