Өнгөрсөний Хятадын хөдөө тосгонд намрын ургац хураасаны дараах сул сэлүү цагт эмэгтэйчүүд нэг дор цуглан цаасан хайчилмал хайчилж байдаг. Энэ нь охид болгоны заавал сурах хэрэгтэй гар урлал болох бөгөөд шинэ бэрийн гарын ураныг шалгах шалгуур болж байдаг юм. Нийгэм хөгжихийн хирээр цөөн бус хүмүүс үүнийг сурахаа больсон боловч, зарим хүн цаасан хайчилмалыг тусгай ажил болгон эрхэлж байна. Өнөө Хятад улсад цаасан хайчилмал урлагийн нийгэмлэг байгаа бөгөөд тогтмол хугацаагаар үзэсгэлэн эрхлэх буюу мэргэжлээ солилцон, уран бүтээлээ хэвлүүлэх зэрэг үйл ажиллагаа зохиож байна. Цаасан хайчилмал нь гоёж чимэх хэрэгцээнээсээ бие даасан урлагийн төрөл болон хөгжиж, цаасан хайчилмал уран бүтээлийн агуулга ч цаг үеийн хөгжлийн дагуу тасраагүй тэлэн өргөжиж байна. Үүний хамт бусад урлагийн төрөлд ч цаасан хайчилмал урлагийн өвөрмөц илтгэх аргыг шингээн авч, хүүхэлдэй, шог зураг, кино телевиз, тайзны уран зураг болон ном бичгийн гоёлол зэрэг салбарт цаасан хайчилмал урлаг харагдах болсон байна. /Пэрлаймаа орчуулав/ 1 2 3 4 5 6
|