Цагаан сар бол хятадчуудын хамгийн өвдөгш их уламжилалт баяр болно. Энэхүү баярын үеэр хятадчууд өөрийн гэр бүл, садан төрөл, найз нөхддөө чин сэтгэлийн баяр хүргэж байдаг юм. Энэ үед Хятадын эгэл жирийн ард иргэдэд шинийн золголт хийж, ард олонд шинэ оны мэнд хүргэж байдаг нь ч Хятадын удирдагчидын уламжилал болсон байна. 2007 оны цагаан сар болж байгаа үеэр, Хятадын нам төрийн дээд удирдагч Хү Жиньтао Хятадын баруун хойд нутгийн Ганьсү мужид очиж үндэстнүүдийн ард иргэдийг эргэн үзэж, сар шинийн мэнд дэвшүүлжээ. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао зүүн хойт нутгийн Ляонин мужийн Фүшүнь хотод тусгайлан хүрч шавар байшинд амьдарч байгаа оршин суугчидтай сар шинийн золголт хийсэн байна.
Сайн байна уу? Нутаг усаны ах дүү нар та бүхэнд би сар шинийн золгот хийхээр ирлээ.
2-р сарын 17-ний өдөр бол Хятадын билгийн улиралын шинэ жилийн битүүн болно. Дарга Хү Жиньтао Энхэл донхол уулан замаар явж байж, өглөө эртлэн Ганьсү мужийн Динши хотын Дапин тосгонд хүрсэн байна. 1999 онд дарга Хү Жиньтао энд ирж байсан юм. 8 жилийн өмнө байгалийн нөхцөл тааруухан байсан учир тухайн орон нутгийн ард иргэдийн амьдрал ахуй нь маш бэрхшээлтэй байсан байжээ. Дарга Хү Жиньтао энд амьдарч байгаа ард олныг санан бодож ирсэн юм. Тэрээр эндэх ард иргэдийн амьдралтай танилцаад ихэд баярлаж, "8 жилийн дараа дахин энд хүрч ирэхэд, Дапингийн тал бүрд маш их өөрчлөлтөй болсон нь харагдаж байна , шинэ байшинтай болж, үр тариа ч элбэг хадгалан, сар шинээ угтах гэж их олон зүйл бэлдсэн байна. эдгээр нь Дапин тосгоны ард олны амьдрал сайжирсныг харуулж байна. би үүнд маш их баярлаж байна. Дапиний ард олны хатуужилтай тэмцэх үзэл санааг үргэлжлэн бадруулж, манай оршин амьдарч байгаа уул усаа цаашид өөрчлөн сайжруулж, амьдралаа нэн сайн болгохыг хүсэж байна. та бүхэн миний хэлснийг сайшаан дэмжих үү? Гэж хэлсэн байна.
Тосгоны иргэн Лицайгийн гэрт дарга Хү Жиньтао түүний ноднины ургац хураалтын байдлыг асуун сураглаж, усан зоорь болон үр тарианы агуулахтай нь нарийн хянамагай танилцасан байна. Хятадын энэ дээд удирдагч бас өөрөөний хайчилсан хайчилмалаа цонхон дээр нь нааж өгснөөр барахгүй тэдэнтэй хамт битүүний хоол бэлдсэн байна.
1 2
|