![]( /mmsource/images/2007/02/18/xinsrc_2020204171703046754534.jpg)
2-р сарын 16-ны өдөр Хятадын билгийн улиралын 12-р сарын 29-ний өдөр, Хятадын засгийн газрын Ерөнхий сайд Вэнь Жябао Ляонин мужийн Фүшүнь хотод тусгайлан хүрч шавар байшинд амьдарч байгаа оршин суугчидтай сар шинийн золголт хийсэн байна. Шавар байшинт дүүргэг бол Хятадын зүүн хойт нутаг зэрэг газарт хэдэн арван жил уул уурхай нээн ашиглах явцад бүрэлдсэн ажилчид төвлөрөн амьдарч байдаг район юм.
Өнгөрсөнд эндэх барилга байшин нь бүгд нурах дөхсөн байшин байж, оршин суугчидын амьдралын нөхцөл маш тааруухан байсан юм. 3 жилийн өмнө ерөнхий сайд Вэн Жябао Фүшүнь зэрэг газраар хүрч шавар байшинд амьдарч байгаа оршин суугчидыг эргэн үзэж байсан юм. Үүний дараагаар Хятадын Засгийн газар шавар байшинд амьдарч байгаа районыг өөрчлөх шийдвэр гаргасан юм. Ажлаасаа чөлөөлөгдсөн ажилчин Лю Юнжяний жижиг байшинд сууж ерөнхий сайд Вэн Жябао хэлэхдээ, "Эх баялаг нь дууссан уурхайн районы ахмад ажилчид улс орны бүтээн байгуулалтад их хувь нэмэр оруулсан юм. Гэвч одоо тэдний амьдрал маш бэрхшээлтэй байна. ялангуяа тэдний орон сууц тааруухан байгаа нь товойм асуудал болоод байна. Өнгөрсөнд бидний эдийн засгийн нөхцөл байдал тааруухан байсан, одоо бидэнд авч хэлвэл эдгээр асуудлыг зохицуулах хүчин чадалтай болсон гэж хэлж болно гэжээ.
Лю Юнжянь болон эргэн тойрны 2000 гаруй айл энэ онд багтаан шинэ орон сууцанд нүүж орохоор байгааг ойлгосны дараа ерөнхий сайд Вэн Жябао маш баяртай байлаа. Засгийн газраас хамгийн түрүүнд хамгийн хүчирдэлтэй ард олныг анхааран үзэх болно. Шавар байшинд амьдарч байгаа районы өөрчлөн байгуулах ажил заавал ард иргэдийн итгэлийг хүлээсэн байх хэрэгтэй гэж тэрээр Лю Юнжяньд тайлварлаж хэлсэн байна.
Хэрэг дээрээ сүүлийн жилүүдэд Төв хорооны дэмжлэг доор Ляонин муж шавар байшинд амьдарч байгаа районыг өөрчлөн байгуулах ажлыг их цар хэмжээтэй хийж, одоо 1 сая 200 мянга гаруй өрөх шинэ орон сууцанд нүүж ороод байна. шавар байшинд амьдарч байгаа районы ард олны орон сууцны асуудлыг зохицуулж байгаагаар барахгүй тэдний доторхи олон хүмүүст ажлаар хангагдах боломж олгосон байна. Амгалан төвшин аж төрвөл сая эвсэг зохицонгуй болж чадна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
1 2
|