• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-08 10:21:15    
Цай Илинь болон түүний шинэ дууны цомог

Хятадын Олон Улсын Радио

      Сайн байцгана уу, эрхэм хүндэт сонсогчид оо? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн "Бямба гаргийн хөгмийн нэвтрүүлэг" та бүхэндээ мэнд айлтган золгож байна. 2006 онд Хятаын дууны тавцан дахь хамтын галтай цогтой явж байгаа хүн нь хэн бэ? Гэвэл Тайваны залуу од дуучин охин Цай Илинь лавтай тоцогдох байхаа. 2006 онд Хятадын нэрт бичлэг шингээлтийн компани болох Бай Дай компани нь 1 сая юань зарцуулан хэвлэлийн бага хурал хуралдуулах зэрэг олон ажил хийж, дуучин Цай Илиньд нэг цоо шинэ орчин тойрон, дууны эх материал болон чөлөөт хөгжлийн орчныг хангаж, түүнийг өөрийнхөө онцлог бүхүй дуу хөгжим зохион бүтээхийг нь дэмжин тусалсан байна. Тэгээд Цай Илинь нь Бай Дай компанитай хамтран ажиллаад 3 сарын дараа өөрийн "Бүжигчин бүсгүй" гэдэг цомгоо гаргаж, маш олон хүмүүсийн анхаарал бахархаалыг татсан байна. 

      Та бүхний та хүлээн авч сонсож байгаа бол Цай Илиний дуулсан уг цомог дох "Эхлэлтийн үг" гэдэг дуу нь байгаа. Энэхүү хөнгөн гунигитай хүний сэтгэлийг аргамжсан уянгын дуунд нь ингэж дуулдаг байна: "Дахин учирсны дараа жинхэнэ найз болдог ч билээ үү, бид бүхэн бүр хүхэд шиг дан цолгой биш, харин их ухаажиж томоожсон байгаа. Мөн ч хүний амьдарлын олон олон хэрэг учрыг зөвхөн уйлах биш, харин бас инээж хүлээн авах болсон билээ. Цаг мөц урсан өнгөрсний дараа сая ховор нандин гэдэг нь мэдрэгдэнэ, тиймдээ өнгөрөн одсон баяр жаргал минь сэтгэл зүрхэн мөнхөрөн үлдэж дээ" гэж дуулдаг байна.

      Цай Илинь нь 1980 онд Хятадын Тайванд төрж өсч, 1999 онд өөрийн анхны цомгоо гаргаасан байна. Сүнь Яньзи, Лян Жинрү, Шио Яшуань зэрэг ижил насны залуу дуучидын дунд, Цай Илинь нь хамгийн эрт дуулаачийн замаар замнасан гэж хэлж болно. гэвч хамгийн анхны хэдэн жилд, түүний урлагийн тавцан дахь хөгжил нь дэрдэг саруул биш байж, нөгөө хэдэн дуучдаасаа хоцорсон юм байна. 2001 онд тэрээр өөрийн 4 дэх дууны цомгоо гаргаасны дараа, хувийн суралгийн асуудлаас болж Цай Илинь нь дууны тавцангаас ухран гарсан байна.

     Олон хүмүүс түүний дууны тавцангаас салан явсны тамаглан яриж хэлэлцэж байх үед, 2003 онд, тэрээр хүмүүсийн сэтгэлийг донсолгосон "Миний 72 хувирхыг хараач" гэдэг цомгоо гаргаж, дууны тавцанд буцан ирсэн байна. Уг цомогтойгоо ижил нэртэй дуу нь Цай Илиний дуу хөгжим ихээхэн боловсонгуй болсон гэдгийг олон хүмүүсэд таниулж мэдрүүлсэн байна. Мөн ч энэхүү цомогтоо түшиглэн Цай Илинь нь маш охор хугацаанд Хятадын дууны тавцанд тэргүүн байр эзэлсэн байна. Үүний дараагаар тэрээр бас "Хот цайз", "J-GAME" хоёр цомгоо гаргаж, Хятдаын дууны тавцан дахь хатан хэмээн хүмүүсэд өргүмжилэгдсэн байна.

      Урт удаан урлагийн аян замд, Цай Илинь нь уулийн ажиллаж байсан Сони дуу бичилгийн компанигаасаа салж, дахин Бай Дай компанитай хамтран ажилласан байна. Хүмүүс энэхүү сонголтын зөв эсгээр тамаглаж байхад, Цай Илинь нь дахин өөрийн шинэ дууны цомог "Бүжигчин бүсгүй" цомгоо гаргаж, нэг л шөнийн хооронд ихээхэн нэр алдар нэмэгдсэн юм байна. Энэхүү цомогдоо тэрээр олон яазийн хэв намба, стелээр маш чадварлаг дуулаж, фенуудыхан бишрэл бахархаалыг улам илүү олсон байна.

1 2