• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-08 10:21:15    
Цай Илинь болон түүний шинэ дууны цомог

Хятадын Олон Улсын Радио

  

      Та бүхний сая хүлээн авч сонсож байгаа бол Цай Илинний дуулсан, шинэ цомогт нь орсон "Гоёлоор тоголсон нь" гэдэг дуу нь байгаа юм. Энэ бол нэгэн орчин үеийн залуу охид бүсгүйчүүдийн зөвхөн хайр сэтгэлдээ хүлээслэгдэхгүй, мөн ч сохор балайгаар моод хөцөлдөхөө болисон, харин өөрийн онцолгоо илрүүлж, байгаллаг гоо сайхныг хөцөлдөх болсон зэргийг харуулсан дуу байна.

     Дуучин Цай Илинь нь түргэн хэмнэлтэй дуу дуулахдаа авяаслаг байдаг, мөн ч түүний дуулсан олонхий дуунууд нь бүр хурдан түргэн хэмнэлтэй байдаг. Түүний дуулсан цомогтойгоо ижил нэртэй "Бүжигчин бүсгүй" гэдэг дуу нь сүүлийн үеийн залуучуудын дунд өргөн тархагдан дуулагдаж байгаа түргэн хэмнэлтэй дууны төлөөлөгч бүтээл гэж хэлж болох юм. Одоо хамтаар энэхүү шинэ цаг үеийн төлөөлөгч чанартай дууг хүлээн авч сонсоё.

  

      За, сая та бүхэндээ Хятадын дууны тавцанд ихээхэн нэр алдартай явж байгаа залуу дуучин бүсгүй Цай Илинь болон түүний дуулсан дуунуудыг төхөм танилцуулла. Та бүхний анхаарал хандуулсанд баярлала. Ингээд "Хятадын дуу хөгжим" булан маань өндөрлөж байна, залгаад та бүхэн манай нэвтрүүлгийн бусад булантай танилцаарай. /Хүчит редакторлон орчуулав/


1 2