• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-08 17:23:32    
"Өмчлөх эрхийн тухай хууль"-ийн төслийг хэлэлцүүлж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     "Өмчлөх эрхийн тухай хууль" нь өмч хөрөнгийн харилцааг зохицуулах иргэний хэргийн үндсэн хууль бөгөөд мөн иргэний хуулийн чухал бүрэлдхүүн хэсэг юм. 8-ны өдөр БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга Ван Жаогүө 3000 орчим ардын төлөөлөгчдөд хандан тус хуулийн төсөлд тодорхойлолт хийж, энэхүү хууль нь Хятадын онцлогтой хуулийн системд тулгуур үүрэг гүйцэтгэх чухал хууль юм гэж хэлсэн байна. Тэрээр энэ хуулийн ерөнхий зарчмын тухай ярихдаа,

     Энэ хуулинд манай орны бодит байдалд тулгуурлан эдийн засгийн үндсэн тогтолцоог тал бүрээр оновчтой тусгах хэрэгтэй, үндсэн хууль болон хуулийн тогтоолын дагуу улсын, нийтийн , хувь хүний өмчлөх эрхийг эрх тэгш хамгаалах зарчмыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрийн өмч хөрөнгийн алдагдал ихтэй байгаа байдалд дүгнэлт хийн төрийн өмч хөрөнгийг хамгаалах ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Өнөөгийн хөдөө тосгоны үндсэн бодлогыг тал бүрээр оновчтой тусгаж, тариачдын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Амьдралаас урган гарч ирж буй хауульчлах шаардлагатай асуудалд чиглүүлж, олон төрлийн ашиг сонирхлын харилцааг нэгдэлтэй зохицуулж, эвсэг зохицонгуй нийгэмд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ.

1 2 3 4