
Төслийн дагуу, энэхүү хууль нь хувь хүний хууль ёсны орлого, орон сууц, амьдралын хэрэгсэл зэргийг хамгаалах төдийгүй, хувь хүний банкны хадгаламж, хөрөнгө оруулалт тэрчлэн ашиг орлогыг хамгаалж, ямарваа байгууллага нэгж болон хувь хүний хувийн хууль ёсны эд хөрөнгөд халдаж, булаах, эвдэлж сүйтгэхийг хориглох болно.
Хуулийн төслийн тодорхойлолтыг сонссоны дараа 3000 ардын төлөөлөгч нь Хятадын 1 тэрбум 300 сая гаруй ард түмний өмнөөс хуулийн төслийг тал бүрээр, нухацтай хэлэлцэж, хууль тогтоомжийн яс чанарыг дээшлүүлэхээр чармайх болно. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/ 1 2 3 4
|