 |
Өвөр монголын намын хорооны байнгын хорооны гишүүн Фү Лайван |

Хятадын зөвлөлдөх, зөвлөлгөө өгөх дээд байгууллага – Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 10 дах сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулган 15-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд өндөрлөв.
Чуулган өндөрлөх үеэр манай сурвалжлагч уг чуулганд оролцсон хэсэг гишүүнээс ярилцлага авсан байна.
Хятадын Коммунист Намын Өвөр Монголын Намын Хорооны Байнгын Хорооны гишүүн, Нэгдмэл фронтын хэлтсийн дарга Фү Лайван хэлэхдээ, энэ удаагийн чуулган маш амжилттай боллоо, ардчиллыг бадруулж, эв найрамдлыг зузаатган, үнэнийг баримталж, хүмүүсийн урмыг хөгжөөсөн чуулган болжээ. Өвөр Монголдоо буцсаны дараа энэ чуулганы гол үзэл санааг өргөнөөр сурталчилж, Өвөр Монголын бодитой байдалтай уялдуулан, нэгдмэл фронтын эрх үүргээ гүйцэд хэрэгжүүлэх болно гэжээ.
1 2 3 4
|