 |
Манай орны нэрт бүжигчин Мядагмаа |
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний дээд сургуулийн захирал Лин Хүжун хэлэхдээ, энэ чуулган бол үнэнийг баримталсан чуулган юм. Өнгөрсөн нэг оныхоо ажлыг нэгтгэн дүгнэж, ирэх жилийн ажлаа тодорхой байршуулсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао ажлын тайландаа Хятад улс өнгөрсөн жилд бохирдлыг багасгах төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй байгааг үнэн мөнөөр хэлсэн бөгөөд хойшид ямар арга хэмжээ авахаа ч илэрхийлсэн. Би УТЗЗ-ийн гишүүнээр хоёрдох удаагаа ажиллаж байна. Энэ хугацаанд гишүүдийн дэвшүүлсэн санал санаачлагыг холбогдох байгууллага маш сайн биелүүлж байна гэжээ.
Манай орны нэрт бүжигчин, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 5, 6, 7, 8, 9, 10 дахь сонгуулийн гишүүн Мядагмаа хэлэхдээ, гишүүн болсон 30 жилийн хугацаанд Хятадын хөгжлийг биеэрээ мэдэрсэн юм. Энэ удаагийн чуулган ч өнгөрсөнтөй адилаар маш их амжилтад хүрсэн байна гэжээ.
УТЗЗ-ийн гишүүн, Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн захирал Баярмэнд хэлэхдээ, энэ чуулган нь 10 дахь сонгуулийн сүүлчийн чуулган боловч Хятадын хөгжил өөрчлөлтийн чухал цаг үед болсон чуулган. 11-р таван жилийн төлөвлөгөөний үндэс суурийг тавьсанд энэхүү чуулганы ач холбогдол оршино гэжээ. \ Урьхан сурвалжилж, Цэцэн хянав\
1 2 3 4
|