
Дарга Хү Жиньтао нээлтийн ёслол дээр "Хятадын жил"-ийг зохион байгуулах ач холбогдлын талаар ярьсан байна. Тэр хэлэхдээ, Энэ онд бид Орост "Хятадын жил"-ийг зохион байгуулж, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан техник, хүмүүнлэг зэрэг олон салбарыг хамруулсан баялаг агуулгатай 200-аад арга хэмжээ зохион явуулах болно. Эдгээр арга хэмжээгээр дамжуулан Оросын ард түмэнд Хятадын түүх соёл, хөгжил өөрчлөлтийн үйл явцыг харуулж, хоёр орон хоёр ард түмний харилцан ойлголцол болон найрсаг харилцааг зузаатгаж, олон салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсч байна. Хоёр талын хүмүүсийн хэлхээ холбоонд тус дөхөм үзүүлэн, үеийн үеэрээ найрсаг байх энх тайваны үзэл санааг хүмүүсийн сэтгэлд гүн шингээж, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагаа, түншлэлийн харилцааг урт хугацаагаар эрүүл саруул тогтвортой хөгжүүлэхэд шинэ хүчин сэлбэхийг хүсч байна гэжээ.
1 2 3
|