
Путин хэлэхдээ, Улсын жилийг зохион явуулах тухай Дарга Хү Жиньтао бид хоёрын гаргасан шийдвэр нь стратегийн ач холбогдолтой юм. Энэ шийдвэр нь зөв гэдгийг практик нотолсон бөгөөд баялаг амжилтад хүрсэн байна. Ийм өргөн хэмжээний ажиллагааг зохион явуулж байгаа нь хоёр орны хамтын ажиллагааны чанар, төвшнийг цаашид дээшлүүлэх зорилготой юм. Эдийн засаг худалдаа, соёлын олон арга хэмжээгээр дамжуулан, Орос, Хятадын нийгмийн амьдралд өнгө гэрэл нэмэрлэх бөгөөд ард түмний нөхөрлөл, харилцан ойлголцолд тусалж, хоёр орны сайн сайхан харилцааны залгамж чанарыг батлах болно гэжээ.
Нээлтийн ёслолын дараа, Хятадын уран бүтээлчид дорнын онцлогтой гайхамшигтай сайхан тоглолтыг үзүүлсэн байна. Бээжин ший болон үшү бол Хятад улсын соёлын охь бөгөөд дорно дахины онцлогийг төлөөлж байгаа юм. Харанга хэнгэрэг нижгинэн, уянгат хөгжмийн дундах уран сайхны тоглолт нь "Дорно дахины эгшиглэл" гэдэг үзүүлбэрээр эхэлсэн байна. Үзэгчид Хятадын Бээжин шийгийн олон урсгал бүлгийн адил бус дуулах хэв намба болон Сүн шаний Шао линь хийдийн лам хуврагийн гайхалтай сайхан үшүгийн тоглолтыг сонирхсон байна.
Тоглолт өндөрлсний дараа, Оросын үзэгчид алга нижигнүүлэн ташиж Хятадын уран бүтээлчдэд талархаж байгаагаа дахин дахин илэрхийлж байлаа. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
1 2 3
|