• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-12 17:32:25    
Дуучин Хү Гэ, Хэ жюн болон тэд нарын уран бүтээл

CRI

      Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сонсогчидоо? ХОУР-гийн "Бямба гаргийн дуу хөгжмийн нэвтрүүлэг"-ийг хүлээн авч анхаарал хандуулж байгаад баярлалаа. Би нэвтрүүлгийн хөтлөгч Хүчит байна. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид та бүхэндээ Хятадын залуу урлагчин Хү Гэ болон Хэ жюнгийн бүтээлээс танилцуулахаар бэлдээд байна.

      Хү гэ маань Хятадын шүтээн болсон кино жүжигчин байгаа юм. Түүний 2005 онд бүтээсэн " 仙剑奇侠传 " буюу " Хувилгаан сэлмэтэй баатрын домог" хэмээх телевизийн олон ангит кино нь үзэгчидийхээ тоогоор өндөр байранд орсон юм байна. Дуучин жүжигчин болохыг хүсч буй, бэлдэж байгаа мянга мянган охид залуусын энэ хүн шиг чадвартай авъяастай болох юмсан гэж хүсдэг байна. Хү Гэ нь 2005 онд дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж хөгжмийн ертөнц рүү эргэлт буцалтгүйгээр орсон бөгөөд үүнээсээ нэг жилийн дараа анхны бие даасан цомгоо "珍惜胡歌 " буюу " Хү Гээг хайрла" гэсэн нэртэйгээр гаргажээ.Тус цомогт багтсан хайр дурлалын сэдэвтэй 3 ширхэг дуу нь хүний сэтгэлийг догдлуулам үнэхээр сайхан бүтээлүүд болж чаджээ.

      Сонсогч та бүхний сая хүлээн авч сонссон дуу бол дуучины маань анхны цомгийнх нь "告诉她我爱她" буюу "Түүнд хайртайг минь хэлж өгөөч" гэсэн дуу байна. Энэ дууг дуулахдаа тэрээр ямар ч хүч зарж жүжиглэлгүйгээр өөрийнхөөрөө, чин сэтгэлээсээ амьдруулж дуулсан нь үзэгч сонсогчдын сэтгэлийг хөдөлгөж чаджээ. Энэхүү дуунд:

Түүнд хайртайг минь хэлээд өгөөч,
Энэ үгийг би түүндээ хэлж яадахгүй удлаа,
Би үүрд мөнхөд түүнийгээ хайрлахыг хүснэ.
Түүнд хайртайг минь хэлээд өгөөч,
Энэ бол миний хэлж амжаагүй үг,
Зөвхөн би л түүнийг хайрлаж ойлгож чадна хэмээн дуулдаг байна.

1 2