За, залгаад та бүхэндээ Хятадын алдарт дуучин Хэ жюн танилцуулья. Дуучин Хэ жюн нь өнгөрсөн жилийн сүүлчээр 3 дахь бие даасан цомгоо "自己" буюу "Өөрөө" нэртэйгээр гаргасан байна. Энэ цомгоос нь ажиглахад тэрээр улам илүү өөртөө итэлтэй, илүү чөлөөтэй, өөрөөр хэлвэл хөгжмөөрөө дамжуулан дотоод ертөнцөө нээн харуулсан гэж хэлж болох юм. Өөрөө цомогт нь нийтдээ 10 ширхэг дуу багтсанаас " 爱自由" буюу "Хайр, эрх чөлөө" дуунд нь хайр сэтгэлийн зөрчилдөөнт сонголт, "那段岁月" буюу "Тэр нэгэн он жилүүд" дуунд нь өсөн том блож буй хүний сэтгэл санааны тухай, "当时的理想" буюу "Тухайн цагийн хүсэл мөрөөдөл" дуунд нь амьдрал хэмээх энэ агуу том зүйлийн зовлон бэрхшээлийн тухай, "冲" буюу "Зам" дуунд нь ирээдүйн сайхан амьдрал руу итгэл дүүрэн алхаж яваа тухай, "自己" буюу "Өөрөө" дуунд нь өөрийнхөө дотоод сэтгэлийг ойлгохыг хүсч өөрөө өөрөөсөө асууж буй тухай тус тус дуулдаг байна. Ингэж бүх талаар өөрийн дотоод сэтгэлээ ойлгохыг хичээж хөгжмөөрөө дамжуулан илэрхийлэн гаргасан нь дуучин Хэ жюнгийн хувьд анхных нь юм байна. 
Сонсогч та бүхний сая хүлээн авч сонссон дуу бол дуучин залуугийн маань шинэ цомогийн "Хайр эрх чөлөө" гэсэн дуу юм. Хайр эрх чөлөө гэдэг маань хоёр өөр төрлийн сэтгэл хөдлөлийн сонголт байдаг. Дууны нэр нь товчхон боловч маш олон хүмүүсийн туулж өнгөрүүлсэн хайр дурлалыг дүрслэн харуулсан гэж хэлж болох юм.
Энэхүү дуунд: Чи надаас салан одохдоо, Бид хамт амьдарч тохирохгүй нь гэж хэлсэн. Үүр гэгээрхийн өмнө дулаахан байсансан, Наран жаргахын үед юунд жихүүн болов? Чамаас холдоод ийм удсаны дараа би сая л өөртөө, Энэ хайр жаргалтай байсан ч эцэст нь эрх чөлөөтэйгөө үлдлээ гэж дуулдаг байна.
Эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа, энэ удаагийн "Бямба гаргийн дуу хөгжмийн" сүлжээний нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын хоёр сайхан содон урлагчин болон тэд нарын бүтээлээс сонгож таинлцуулла. /Хүчит редакторлон бэлтгэв/ 1 2
|