Ерөнхий сайд Вэнь Жябао нээлтийн ёслол дээр хэлэхдээ: Хятад Япон хоёр орон 2000 гаруй жилийн найрамдалт түүхтэй, энэ 2000 гаруй жилд хоёр зүйлийн хэлхээ холбоо нь биднийг нягт харилцаатай болгосон юм. Нэг нь эдийн засгийн хэлхээ холбоо, нөгөө нь соёлын хэлхээ холбоо болно. Эдийн засгийн хамтын ажиллагаа нь манай хоёр ард түмэнд үнэн бодитой ашиг хүртээлээ гэвэл, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр ард түмнийг сэтгэл зүрхээр холбосон байна. Энэ утгаараа, соёл биеийн тамир спортын харилцаа бол хоёр орны ард түмний найрамдлын гүүр болж байгаа юм. Хятад Японы харилцааг сайжруулан хөгжүүлэх зангилаа үед, Хятад Японы соёл биеийн тамир спортын харилцааны жил нь дүүрэн амжилттай болохыг бид чин сэтгэлээсээ хүсч байна гэжээ.
1 2 3 4
|