Японы Ерөнхий сайд Абе Шинзо хэлсэн үгэндээ, соёл бол Япон Хятад хоёр орны харилцааг холбосон холбоос мөн, соёлын солилцоог эрчимжүүлэх нь хоёр орны найрсаг харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэхэд тустай юм гэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: Энэ жил бол Япон Хятадын улс хоорондын харилцаа хэвийн болсны 35 жилийн ой мөн. Энэхүү чухал ач холбогдолтой өдрийг тэмдэглэхийн тулд, бид энэ оныг соёл биеийн тамир спортын харилцааны жил болгохоор тогтсон байна. Япон Хятад хоёр орны харилцааг хөгжүүлэхэд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд түшиглэх хэрэгтэй гэж би давтан ярьж байсан. Гэвч хоёр орныг холбосон жинхэнэ холбоос бол соёл байх ёстой. Нөгөө талынхаа соёлыг ойлгож чадвал сая нөгөө талаа жинхэнэ ойлгож чадах юм гэжээ.
Хятад Японы соёл биеийн тамир спортын харилцааны жилийн Хятадын талын нээлтийн ёслол дээр Хятадын ардын уран сайханчид үзэгч олондоо "Нутаг сайхан" гэсэн уран сайхны тоглолт тоглон сонирхуулсан байна. Энэ тоглолтод нь ЮНЕСКО-гийн " хүн төрөлхтний аман буюу биет бус соёлын өвд жагсаагдсан төлөөлөгч уран бүтээл"–д орсон Күнчюй жүжиг дуулах, төрийн ятга хөгжимдөх зэрэг Хятадын уран сайханчдын гайхамшигт сайхан тоглолт нь Японы үзэгчдэд сайхан сэтгэгдэл төрүүлсэн байна.
Харилцааны жилийн уриа бол "Хүсэл эрмэлзэл, шинэ ирээдүй" юм. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\ 1 2 3 4
|