• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-27 15:40:07    
Польшийн гэр бүлийнхний олимпийн сэтгэлэг

CRI

      Дэлхийн хамгийн шилдэг 10 мянга 500 тамирчдын хувьд Бээжингийн олимпид оролцох зорилго нь медалын төлөө өрсөлдөх явдал болно. Бээжингийн 13 сая оршин суугчдад авч хэлбэл Бээжингийн олимпийн хамгийн их ач холбогдол нь түүнд биеэрээ оролцож, олимпийн зориг санааг мэдрэх явдал болно. Бээжингийн оршин суугчид л Бээжингийн олимпид анхаарал тавиж байгаа биш, Бээжинд амьдарч байгаа гадаадын олон хүн ч олимпийг сонирхож, түүнийг хүсэн хүлээж байгаа юм. Энэ удаа та бүхэнд Бээжинд амьдарч байгаа Польшийн нэг гэр бүлийнхнийг танилцуулахаар бэлтгэлээ.

      4-р сарын 9-д Бээжингийн олимпийг зохион байгуулах комисс дэлхийд хандан олимпийн гэр бүлийг элссэн байна. Уг байгууллага нэрээ бүртгүүлсэн гэр бүлийн дундаас арвыг сонгож, Бээжингийн олимп нээгдэх хүртэл нэг жилийн хугацаатай байх үе, тухайлбал энэ оны 8-р сарын 8-д Бээжинд айлчлуулахыг урих болно. 4-р сарын 9-ний мөн өдөр Польшийн Татерын гэр бүлийнхэн нэрээ бүртгүүлсэн анхны гэр бүл болсон юм.

      Ноён Татера манай сурвалжлагчид хэлэхдээ, аль эрт Бээжин хот олимпийг зохион явуулахаар өргөдлөө өгч байсан үе тэрээр Бээжинтэй салшгүй барилдлагатай болсон юм. Түүний үгээр хэлбэл Бээжин хот олимпийн орноор сонгогдоход тэрээр хамгийн түрүүнд баяр хүргэсэн хүн юм.

1 2