Ноён Татера Польшийн олимпийн хорооны нарийн бичгийн даргаар 9 жил ажиллаж байжээ. 2001 оны 7-р сард тэрээр Польшийн олимпийн хорооны албаны хүмүүстэй хамт Москвад болсон Олон улсын олимпийн хорооны бүгд хуралд оролцсон юм. Мөн хурлаар 2008 оны олимпийн орныг тогтоосон байна. Татерын дэргэд олимпийн эрхийн төлөө Бээжингийн хэсгийнхэн сууж байсан учраас, Олон улсын олимпийн хорооны дарга Самаранчи "Бээжин" гэж зарлахтай зэрэг тэрээр хамгийн түрүүнд баяр хүргэсэн учир ийм байна.
Удаан жил биеийн тамирын ажил хийсэн болон Бээжингийн олимп удахгүй болох гэж байгаа шалтгааны улмаар, ноён Татера Бээжинд ирж ажилласан байна. Олимпийн гэр бүлийнхнийг элсэх ажилд оролцсон тухай тэрээр хэлэхдээ, Бээжингийн олимп нь үзэгчдийн сонирхолыг маш их татах хүчинтэй , өнөө нэн олон хүн бээжинд ирж айлчлан, Бээжинтэй цаашид танилцахыг хүсч байна. Тэдний гэр бүлийнхэн одоо Бээжинд байгаа учраас бүх аргыг сүвэгчилж олимптой нэн ойртох болно гэжээ. 1 2
|