• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-08 16:14:49    
Хятадын драмын зуун жил

Хятадын Олон Улсын Радио

      "Цайны мухлаг" гэсэн драм бол хамгаас алдартай драмын нэг юм. Талайгаач алдарт зохиолч ноён Лао Шээгийн жүжгийг нь найруулан бичсэн энэ драм нь нэгэн бяцхан цайны мухлагийн өөрчлөлт хувьралтаар дамжин, өнгөрөгч зууны дөчөөд оноос өмнөх Хятадын хагас зууны түүхийг харуулсан байна.

     100 гаруй жилийн өмнө харилцаа үг болон биеийн хөдөлгөөнөөр гол арга барил болгосон драмыг Хятадын хүн ард төдийл ойлгохгүй байсан юм. Тэд нар гол нь бээжин ши шиг ийм төрлийн урлагт сонирхолтой байсан байна.

     Сүүлээр нь Европын драмыг зарим хятад хүн ойлгож эхлэв. Тухайн үед драмыг " шинэ жүжиг" буюу " боловсон жүжиг" гэж нэрлэж байв. 1907 онд Японд сурч байсан хэсэг оюутад " Чүнь лю шэ" гэсэн жүжгийн бригад байгуулж, Токиод Францын зохиолч 小仲马-ын " 茶花女" гэсэн драмын хэсгээс тоглож, мөн тэр жилд нь " Чүнь Ян шэ" гэсэн тоглолтын бригад Шанхайд байгуулагдаж, Хятадын дотоодын тоглолтын тайзанд Америкийн зохиолч хатагтай Харриет Беечер Стовын уран зохиолыг өөрчлөн найруулсан " Тоом ахын жижиг байшин" гэсэн драмыг тоглосон байна. Мөн энэ жил нь даруй Хятадын драмын эхлэлтийн жил болсон юм.

     Драм гэсэн энэ шинэ урлагийн хэлбэр Хятад оронд орж ирэнгүүт маш түргэн дэлгэрч, Хятадын түүхийн үйл явцыг дагалдан, цаг үе болгонд нэрт сайхан жүжгийн төрлүүд буй болсон байна. Эдгээр нэрт жүжгийн төрлийн олонхыг энэ удаагийн дурсган тэмдэглэх үйл ажиллагааны үеэр тоглох юм. Бээжинд 4-р сараас эхлэн 30 гаруй драмыг төвлөрүүлэн тоглосон байна. Зүүн нутгийн Шанхай, Ханжөү, зүүн хойдийн Шэнян хотод Хятадын олон шилдэг сайхан драмыг залгаагаар тоглоно.

1 2 3 4