• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-08 16:14:49    
Хятадын драмын зуун жил

Хятадын Олон Улсын Радио

     Энэ удаагийн дурсган тэмдэглэх ажиллагаанд Ван Шяо-ингийн 3 жилийн өмнө Английн алдарт жүжгийн зохиолч Микайл Фроаны "адил нэртэй драмыг өөрчлөн найруулж бичсэн " Копенгаген" гэсэн драмыг ч тоглож байна. Энэ драмд дэлхийн хоёрдугаар дайны үед атомын бөмбөг үйлдэхэд оролцсон Германы шинжлэх ухааны эрдэмтний дотоод сэтгэлийн зөрчил зовлонг харуулсан байна. Энэ драмыг Хятад оронд 100 шахам удаа тоглож банйа. Энэ удаа тоглоод шинжлэх ухаан болон төрөлхийн мэдлэг, ёс журам хоорондын харилцааны талаар үзэгч олныг дахин сэтгэн бодуулсан байна.

     Агуулга нь маш сайн, шинжлэх ухааны хоёр эрдэмтний уулзсан үлгэрийг харуулж, тэд нар хүмүүнлэгийн үзлээс асуудлыг бодож, шудрага ёсыг маш эрхэмлэж байна. Одоогийн оюутан, аспирант, эрдэм шинжилгээний ажилтадад авч хэлбэл маш сайн жолоодох ач холбогдолтой гэжээ.

     Зуун жилийн хөгжлөөр дамжин, драм нь өнөө нэгэнт Хятадын уламжлалт ши жүжигтэй хамтаар тайзны урлагийн чухал хэлбэр болсон байна. 2006 онд Бээжинд 40 гаруй драм зохиогдож, 1000 гаруй удаа тоглосон байна. Олонх нь эрэн үеийн амьдрал дах хүмүүсийн бэрхшээл болон тулгарч байгаа шинэ асуудлыг тусгасан байна. Бас нэг бүлэг нь цагийн өнгөтөй, страдийн, үйл ажиллагааны урлаг зэрэг хүчин зүйлтэй драм ихээр дэлгэрч, залуу хүмүүсийн талархал сайшаалыг их олж байна.

     Орчин үеийн шинжлэх ухан техник хөгжсөнөөр нэн олон урлагийн хэлбэр төрөгдөн гарч байна. Драмын ажилтад энэхүү өрсөлдөөн сорилтод нааштай хандахыг Хятадын Соёлын яамны сайд Сүн Жяжэн хүссэн байна.

     Тэрээр хэлэхдээ: Драмын хөгжлийн хэтийн төлөв баярлангуй байна. Гэвч үүний зэрэгцээ дээд шинэ техник нь шинэ урлагийн төрлийг төрүүлэн, драмтай үзэгчид болон тайз булаалдаж байна. Тийм болохоор драмын онолын талаар шинийг санаачлан бүтээж, урлагийн талаар шинийг санаачлан бүтээж, техникийн талаар шинийг сааачлан бүтээх бол драмын салбарынхны зайлж болшгүй шинэ асуудал юм гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\


1 2 3 4